Хивс худалдан авахдаа анхаарах 10 зөвлөмж

ХИВС ХУДАЛДАН АВАХАД АНХААРАХ 10 ЗӨВЛӨМЖ

1. Хивс худалдан авахдаа уг бүтээгдэхүүн олон улсын ямар чанарын стандартуудыг хангасан болохыг анхаарах. Үүнд ISO, Wool mark /Wool mark blend Scheme, Australian carpet Classification Scheme, the Fern mark Scheme гэх мэт.
2. Үнийг харьцуулахдаа ижил нэгжид шилжүүлж үзэх. Зарим хивс хэдэн метрийн өргөнөөсөө үл шалтгаалан метрээр үнэлэгддэг бол зарим хивс нэгж метр квадратаар үнэлэгддэг.
3. Нийлүүлж байгаа газраас уг хивсэнд ямар төрлийн зөөлөвч материал хэрэглэж болохыг асуух. Сайн чанарын зөөлөвч материал нь гишгэхэд зөөлөн таатай мэдрэмж өгч дарах хүчийг багасгадаг.
4. Нийлүүлэгчээс уг хивсийг хэрхэн яаж суурилуулахыг асуух. Жишээ нь: Уг хивсийг нарны гэрэл шууд тусах газар дэвсэж болох эсэх, мөн коридор болон үүдний хүн их явдаг газар дэвсэхэд хэр тэсвэртэй болох, хивсний үслэг гадаргуугын чиглэл өрөөний хөлийн урсгалын чиглэлтэй яаж таарсан байх гэх мэт.
5. Үйлдвэрлэгчийн хаяг, утас, баталгаат хугацааны болон арчилгааны заавар зэрэг мэдээллийг авах
6. Гэмтсэн болон элэгдсэн хэсгүүдийг орлуулж тавих бага хэмжээний хивс илүү авах
7. Хэрвээ шатны зориулалтаар хивс худалдан авч байгаа бол хэдэн жилийн дараа элэгдсэн хэсгүүдийг сэлбэх үүднээс хангалттай хэмжээгээр авч нөөцлөх. Шатан дээр дэвссэн хивс гэрийн бусад газар дэвссэн хивснээс илүү түргэн хугацаанд элэгддэг.
8. Хивсийг суурилуулсаны дараагийн хэдэн өдрүүдэд боломжит хэмжээгээр өрөө тасалгааны цонх болон хаалгыг онгойлгож цэвэр агаар оруулах.
9. Хивс цэвэрлэгээнд зориулсан сайн чанарын тоос сорогчтой байх. Орчин үеийн олон шүүлтүүртэй тоос сорогчууд нь ямар ч нарийн шороог соруулж авах чадалтай байдаг.
10. Хивсний жигд бус эдэлгээнээс хамгаалахын тулд хүнд тавилгууд доор тавган хавтгай суурь хэрэглэх, тавилгуудын байрлалыг үе үе сольж байх.